"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу зорчдог Х:19, Х:20 чиглэлийн автобусыг өнөөдрөөс түр хугацаагаар хориглолоо

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу зорчдог Х:19, Х:20 чиглэлийн автобусыг өнөөдрөөс түр хугацаагаар хориглолоо

Сүхбаатарын талбай, 5 шарын автобусны зогсоолоос "Чингис Хаан" ОУНБ руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байсан билээ.

Тэгвэл дээрх шугамд үйлчилгээ үзүүлдэг

-Х:19 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай төв зогсоол",

-Х:20 "Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар" чиглэл нь зорчих урсгал бага байгаа тул Нийтийн тээврийн бодлогын газрын даргын тушаалаар Х:19, Х:20 үйлчилгээг өнөөдөр буюу 02 дугаар сарын 04-ний өдрөөс түр зогсоолоо.