ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-ны /2024.12.06/ өдөр хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүсийг "гэм буруугүй" гэж үзэж, цагаатгасан ч прокуророос шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.02.04/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байсан. Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн авч, энэ сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Мөн Д.Нямхүүд өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.