Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт” энэ сарын 7, 8-нд “Юү Жи Арена” болох билээ.
Тэгвэл тус үйл ажиллагааны “Холимог оддын тоглолт”-д оролцох олны танил эрхмүүдийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос зарлалаа. 30 дахь удаагийн “Холимог оддын тоглолт”-д улсын арслан Ц.Бямба-Отгон, начин Э.Батмагнай, “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир, Б.Барслхагва, youtuber Gremix, холимог тулаанч Ангууч, жүжигчин Э.Ууганбаяр, Э.Батнямбуу, Р.Отгонбаяр, О.Энхтуул, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, дуучин Ука, Э.Минжинсор, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хонгорзул, реппер Цэцэ тэргүүтэй урлаг, соёл, спортын салбарын 30 орчим хүн оролцохоор болсон байна.
“Бүх оддын тоглолт”-ын эхний өдөр буюу энэ сарын 7-нд “Холимог оддын тоглолт”, ур чадвар, холын зайн шидэлт, слэм данкийн тэмцээнийг зохион байгуулах юм.