Асрамжийн газрын хоёр хүүхдийг багшийн хамт тусгаарлажээ

Асрамжийн газрын хоёр хүүхдийг багшийн хамт тусгаарлажээ

Сүүлийн үеийн коронавирусний халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод өдөртөө 15-аас дээш 30 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмаа ЭМЯ-ны үеэр тодотголоо.

Мөн ББСБ-д ажилладаг нэг хүний дүү нь халдвар авснаар нэгэн асрамжийн газар ажиллуулдаг эгч нь мөн халдвар аваад байна. Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд байдаг тус асрамжийн газрын 2 хүүхэд өвдсөн учир багш, асрагчийн хамт тусгаарлан ажиглан тандаж байгаа аж. Тиймээс халдвар тусах эрсдэл өндөр болж, халдварын эх уурхайг судлах, шинээр илэрсэн тохиолдлуудын тандан судлах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмээ өнөөдөр мэдээллээ.