Монгол Улсаас анх удаа БНСУ-ын Тэнгисийн цэргийн академид Ерөнхий цэргийн стратеги мэргэжлээр суралцаж шилдэг төгсөгч болсон Батгэрэлийн Батбаярт Хил хамгаалах ерөнхий газрын тушаалаар ахлах дэслэгч цол хүртээжээ.
Тэрбээр 2020 онд БНСУ-ын Тэнгисийн цэргийн академид Ерөнхий цэргийн стратеги мэргэжлээр элсэн суралцаад 2026 оны дөрөвдүгээр сард сургуулиа амжилттай төгсөж эх орондоо буцан иржээ. Түүний гэр бүлийнхэн нь Хилийн цэргийн алба хаагчид учир цэргийн хүн болохоор шийджээ.