Э.Бат-Амгалан: Х.Нямбаатартай муудаад байсан юм байхгүй. Харин нөгөө талаас янз бүрийн дайралт хийсэн ч би хүлээцтэй байгаа

Э.Бат-Амгалан: Х.Нямбаатартай муудаад байсан юм байхгүй. Харин нөгөө талаас янз бүрийн дайралт хийсэн ч би хүлээцтэй байгаа

Өнөөдөр /2026.04.23/ Нийслэлийн МАН-ын хорооны хурлын үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Э.Бат-Амгалан Хотын намын дарга хийж чадна гээд яриад зогсож байсан. Ирээд өрсөлд, нээлттэй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл уг асуудал дээр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан байр сууриа илэрхийлээ.

Тэрбээр “Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихгүй. Х.Нямбаатартай муудаад байсан ч юм байхгүй. Харин нөгөө талаас янз бүрийн дайралт хийсэн ч хүлээцтэй байгаа. Тал талаас янз бүрийн байдлаар улс төржүүлж, хагалан бутаргах ажиллагаа яваад байна. Дараагийн УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байхад Төрийн эрх барьж байгаа МАН эвтэй, нэг зүг рүү харж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хотын дарга ажлаа өгөх үгүйд миний үзэл бодол огтхон ч хамаагүй” гэлээ.