Дэлхийг тойрон мотоциклтой аялж буй Нидерландын аялагч Noralu Schoenmarker буюу “Itchy Boots” сувгийн хөтлөгч эмэгтэй Монголын өргөн уудам нутгаар дайран өнгөрсөн бичлэгээ цахим хуудсандаа нийтэлж буй. Тэрбээр дэлхийн 80 гаруй улсаар аялж 190 мянга гаруй км замыг ганцаараа туулсан юм.
ВИДЕО:
Аялагч эмэгтэйг Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явах замд мотоциклийнх нь дугуй хагарч, замын хажууд байсан айлаас тусламж хүсэхээр очжээ. Ингэхэд айлын эзэд монгол хүний зочломтгой чанарыг харуулж, дугуйг нь нөхөж өгч туслахын зэрэгцээ, явахад нь ааруул бэлэглэж, аян замдаа сайн явахыг ерөөсөн байна. Норали тэдэнд талархаж мөнгө өгөхийг хүссэн ч аваагүй бөгөөд хүчээр гарт нь атгуулж чадсанаа тэрээр бичлэгтээ дурджээ. Тухайн бичлэг гурван өдрийн дотор 814 мянган хүнд хүрч, монгол хүний сайхан сэтгэлийн дэлхий нийтэд таниулсан байна.