Цагдаагийн шаардлага биелүүлээгүй тул буу хэрэглэж байна гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Цагдаагийн шаардлага биелүүлээгүй тул буу хэрэглэж байна гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Цахим сүлжээнд өчигдөр /2025.04.22/ 22:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “RICH” гэх зочид буудлын ойролцоо согтуу этгээдүүд цагдаагийн шаардлага биелүүлэхгүй цагдаа буу хэрэглэж байна гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22.20 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 хороо … тоот байрны гадна согтуу хүн хөөгөөд байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдаас шалгалтын ажиллагаа явуулж, бусдыг хөөж амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх иргэнийг тогтоож, саатуулах явцад алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон. Алба хаагчдаас шаардлага биелүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг анхааруулах ажиллагааг явуулсан болно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.