Монголын багийн хамгийн залуу тамирчин, 16 настай Э.Шинэ-Од Азийн элсний наадмын акуатлоны хувийн төрөлд амжилттай уралдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр тивийн хэмжээний томоохон наадамд анх удаа оролцож буй залуу тамирчны хувьд замын турш тогтвортой уралдаж, 44 минут 13 секундын амжилтаар барианд орсон байна. Энэхүү үзүүлэлт нь түүний хувьд олон улсын тавцанд туршлага хуримтлуулах, цаашдын ур чадвараа ахиулах чухал алхам болж байна.
Өнөөдөр /2026.04.23/ Монголын багийн тамирчдаас жюү жицү, элсний волейбол, гандболын төрлүүдэд өрсөлдөөн үргэлжилж, хэсгийн шатны тоглолтууд явагдах хуваарьтай байна.