ТАНИЛЦ: Хэрэглээнд нэвтэрсэн дөрвөн вакцины хүний биед үзүүлэх ДАРААХ нөлөөллийг тодорхойлов

ТАНИЛЦ: Хэрэглээнд нэвтэрсэн дөрвөн вакцины хүний биед үзүүлэх ДАРААХ нөлөөллийг тодорхойлов

Өнөөдрийн байдлаар АНУ, Их Британи, Арабын Нэгдсэн Эмират улс, Бахрейн, Беларусь, Аргентин, Израиль зэрэг дэлхийн 46 улс орон коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.  Вакцинжуулалт эхэлснээс хойш тус улсуудад нийт 28 сая вакцины тунг дархлаажуулалтад хэрэглэжээ.

Одоогоор ДЭМБ-аас АНУ болон Германы “Pfizer/Biotech” компаниудын  хамтран бүтээсэн вакцинд  албан ёсоор зөвшөөрөл олгоод буй. Тус вакциныг Их Британи, АНУ, ОХУ тэргүүтэй хэд хэдэн орон хэрэглэж байгаа юм. Тэгвэл Германы эрдэмтэд одоогоор практикт хэрэглэж эхлээд байгаа 4 вакцины хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар тоймлон бичжээ. 

Вакцин тус бүрээр үзүүлж байгаа зарим сөрөг нөлөөллийг танилцуулбал:

  1. Америк-Германы “Pfizer/Biotech” компаниудын  хамтран бүтээсэн вакцин/94 хувийн үр дүн/-Вакцин тариулсан зарим хүнд харшлын шинж тэмдэг илэрсэн;
  2. Оксфордын их сургууль, Англи-Шведийн "AstraZeneca" компанийн бүтээсэн вакцин/90 хувийн үр дүн/-Ердийн шинж тэмдгүүд болох булчин өвдөх, толгой өвдөх, бие сулрах шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа,
  3. АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компани-"mRNA-1273" вакцин /94 хувийн үр дүнтэй/-Бие сулдах шинж болон харшлийн шинж тэмдэг илэрсэн;
  4. ОХУ-ын Спутник V вакцин: Тус вакциныг ОХУ-аас гадна холбоотон хэд хэдэн орон хэрэглэж эхлээд байгаа ч албан ёсоор бүртгэн аваагүй, вакциныг ашиглах явцад гарч буй сөрөг үр дагаврын талаар хангалттай мэдээлэл байхгүй тул энэ талаар танилцуулах боломжгүй байна гэжээ.

Эдгээрээс харахад ноцтой гаж нөлөө үзүүлсэн вакцин бүртгэгдээгүй, ердийн вакциныг тариулсны дараа илэрдэг түгээмэл илэрдэг шинжүүд болох улайх, булчин өвдөх, толгой өвдөх, бага зэрэг халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Одоогоор дээрх вакцинуудаас гадна БНХАУ-д “Sinopharm” компанийн вакциныг хэрэглэж эхэлсэн, мөн АНУ-д “Жонсон&Жонсон” компанийн вакциныг, Энэтхэг улсад “Bharat Biotech” компанийн вакциныг удахгүй бүртгэн авахаар бэлтгэж байна. 

Эх сурвалж: DW




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө