БИДНИЙ ТУХАЙ: Монголын Цэцэн-Уул суманд -49,9 хэм хүрсэн нь хүйтний рекордыг эвдэх бололтой

БИДНИЙ ТУХАЙ: Монголын Цэцэн-Уул суманд -49,9 хэм хүрсэн нь хүйтний рекордыг эвдэх бололтой

Монгол орны хамгийн хүйтэн газар гэгддэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр -44,8 хэм хүрч хүйтэрснийг Дэлхийн цаг уурын байгууллага тогтоож, дэлхийн хүйтний рекордоор тэмдэглэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт буюу 12 дугаар сарын 29-ны өдөр тус аймгийн Цэцэн-Уул суманд -49,9 хэм хүрснийг “Washington Post” сонин онцолж, дэлхийн хүйтний рекордыг эвдсэн байж болзошгүй (цаг уурчид эцэслэн тогтоосны дараа баталгаажна) талаар нийтлэлийг мэдээллийн сайтдаа гаргасныг та бүхэнд  хүргэж байна. 

Тус мэдээлэлд "Ази тивийг хамарсан агаарын даралт дэлхий дээр тэмдэглэгдсэн хамгийн өндөр барометрийн /агаарын даралтыг хэмжих нэгж/ даралтын дээд амжилтыг шинэчилсэн байх магадлалтай юм. Тодруулбал, мягмар гарагийн /2020.12.29/ орон нутгийн цагаар өглөөний 7 цагт Монгол Улсын Цэцэн-Уул хэмээх газар далайн түвшний дундаж даралт 1094.3 миллибар буюу 32.31 инч болж өсөв. Энэ нь ойролцоогоор цельсийн хасах 49.9 хэмд хүрсэн гэсэн үг. 

Зурагт Монгол болон Сибирийн өмнөд хэсэгт маш өндөр даралт (1070 гаруй миллибар) байгааг харуулав

2004 оны 12-р сарын 30-ны өдөр мөн Монголын Тосонцэнгэл хэмээх газар 1089.4 миллибар хүрч хүйтэрснийг /хасах 44.8 хэм/ Дэлхийн цаг уурын байгууллага тогтоож дэлхийн даралтын дээд амжилтаар бүртгэж байсан юм. Тосонцэнгэл нь далайн түвшнээс дээш 5,658 фут (1725 метр) өндөрт оршдог бол Цэцэн-Уул сум нь 6325 фут (1928 метр) өндөрт байрладаг.

Цэцэн-Уулын ойролцоох хэд хэдэн станц даралтын хэмжээ маш өндөр байгааг мэдээлсэн бөгөөд Тосонцэнгэл дэх 1091.9 миллибарыг давсан үзүүлэлтийг харуулжээ. Улмаар Дэлхийн цаг уурын байгууллагын цаг уурын эрс тэс байдлын үнэлгээг хариуцдаг Аризона мужийн их сургуулийн профессор Рэнди Сервени Монголын талаар судлах болно гэдгээ мэдэгджээ.

Тэрээр Цэцэн-Уул дахь гадаргын хасах -49.9 градусын температур нь 2004 онд бүртгэгдсэн Тосонцэнгэл дэх хасах-48.6 (хасах -44.8 Цельсийн)-ийн үзүүлэлттэй ойролцоо байгааг мөн хэлсэн юм. 

Үүнээс өөр ОХУ-ын Агата гэх газарт 1968 оны 12-р сарын 31-нд 1083,8 миллибар даралт бүртгэгдсэн байдаг. Сибирийн тус тосгон нь 856 фут өндөрт байрладаг (261 метр). Дараа нь АНУ-ын Монтес мужийн Майлс хотод 1983 оны Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш 1064 миллибар агаарын даралт бүртгэгдэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Сервениий үзэж байгаагаар рекордыг шинэчилсэн эсэхийг  шийдвэрлэх хүчин зүйл нь барометрийн заалтыг далайн түвшний даралтад хувиргах арга техник юм. Ингэснээр тухайн газар хэдэн хэм хүрч хүйтэрснийг тогтоох боломжтой аж. 

Эх сурвалж: Washington Post




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө