МАН-ын бүлэг ирц бүрдүүлээгүй тул 2025 оны төсвийн хуулиудаар маргааш санал хураахаар болов

МАН-ын бүлэг ирц бүрдүүлээгүй тул 2025 оны төсвийн хуулиудаар маргааш санал хураахаар болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -ийг хийж эхэлсэн ч МАН-ын бүлэг хурлаа давхардуулж улмаар ирц бүрдүүлээгүй учир санал хураалтыг маргааш /2025.11.06/ хүртэл хойшлуулав. 

МАН-ын бүлэг нь өглөөний 10.00 цагаас эхлээд 15.30 цаг хүртэл завсарлага авсан. Энэ хугацаа дууссан ч орж ирсэнгүй. УИХ-ын гишүүн Ө.Шижир "МАН-ынхан “Цалин нэм” гэж ажил хаялт зарлаад байгаа юм уу. Тэгвэл тэрийгээ хэл л дээ. Ажлаа хий л дээ. Ажилдаа ирэхгүй байгаа хүмүүсийг дахиж битгий сонгоорой, иргэд ээ" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Завсарлага авсан бол орж ирээд төсвөө үргэлжлүүл. Ингэж төсөв баталж, төр барьдаг юм уу. Бүгдээрээ уруулаа унжуулаад хаяад алга болчихсон. Монголын төрөөр 28 жил тонгочиж, сүүлийн хоёр сар амьтны хүрээлэн шиг тоглолоо" гэв. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хэд завсарлага авах гэсэн юм. МАН улсын ажил гацаахаа боль" гэсэн юм. 

ВИДЕО: