ШУУРХАЙ: "Нүүрсний хэрэг"-ээр шалгагдаж байгаа Ц.Чулуунзагдыг дахин нэг сар цагдан хорьж, шалгахаар болжээ

ШУУРХАЙ: "Нүүрсний хэрэг"-ээр шалгагдаж байгаа Ц.Чулуунзагдыг дахин нэг сар цагдан хорьж, шалгахаар болжээ

АТГ-аас  энэ сарын 10 /2025.09.10/-ны өдөр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь  нэгжлэг хийж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. 

Тэгвэл Ц.Чулуунзагдыг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Харин Дүүргийн Эрүү, Иргэнийн хэргийн хялбар ажиллагааны шүүхээс дээрх прокурорын саналыг үндэслэн Ц.Чулуунзагдад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоног авах шийдвэрийг гаргажээ. 

Өөрөөр хэлбэл "Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон  МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг дахин нэг сарын хугацаанд цагдан хорьж, мөрдөн шалгахаар болсон байна. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө