Өнөөдөр 2025 оны төсвийн хуулиудаарх санал хураалтыг үргэлжлүүлнэ

Өнөөдөр 2025 оны төсвийн хуулиудаарх санал хураалтыг үргэлжлүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -ийг үргэлжлүүлэн  хийнэ. Өчигдөр тус асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг хурлаа давхардуулж улмаар ирц бүрдүүлээгүй учир санал хураалтыг өнөөдөр /2025.11.06/ хүртэл хойшлуулсан юм. 

Өнөөдөр /2025.11.07/ чуулганы хуралдаанаас гадна Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарч хуралдана. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг доорх мэдээллээс уншина уу.