Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана

Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана

Яармагийн бохир усны II өргөх насос станцын шугам хоолой болон хүлээн авах санд хуримтлагдсан хогийг цэвэрлэж, засвар үйлчилгээ хийнэ.

Энэ хүрээнд ХУД-ийн 5, 6, 7, 23, 24 дүгээр хорооны хэрэглээний усыг өнөөдөр 22:00 цагаас 11 дүгээр сарын 8-ны 08:00 цаг хүртэл хэсэгчлэн хязгаарлана. Хэсэгчлэн ус хаах хэсэгт “Food City” худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл, замын хойд талдаа “Мөнх Хадаа”-аас Нисэхийн тойрог хүртэл суурьшлын хэсэг хамрагдах юм.  Тодруулбал,  гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөлтийн насос станцын хүлээн авах санг цэвэрлэх юм. Хязгаарлалтад эмнэлэг, сургууль , цэцэрлэг орохгүй.