4,6 тэрбум настай сүүлт одны дээжийг ачсан чингэлэг дэлхий дээр амжилттай газардлаа

4,6 тэрбум настай сүүлт одны дээжийг ачсан чингэлэг дэлхий дээр амжилттай газардлаа

Японы сансрын уудмыг судлах “JAXA” агентлаг 2014 онд “Hayabusa-2” буюу “Шонхор” нэртэй сансрын хөлгийг “Ryugu” нэртэй 4.6 тэрбум орчим жилийн настай сүүлт одыг судлах зорилгоор хөөргөж байсан. Тус хөлөг нь өнөөдөр 00.00-01.00 цагийн хооронд дэлхийтэй зөрж өнгөрөхдөө сүүлт одноос авсан дээжийг дэлхий рүү 20 мянга гаруй км-ийн өндрөөс дээжийг буулгах тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл хөлөг даалгавраа амжилттай биелүүлжээ.

Сансар судлаачид дээжийг Өмнөд Австралийн Вумера хотын нутаг дэвсгэрт газардана хэмээн таамаглаж байсан юм. Төлөвлөгөөний дагуу тус бүс нутгийн цөлд газарджээ. 

Хөрсний дээжийг ачсан чингэлэг нь энгийн принтерийн дайтай жижиг овортой зүйл бөгөөд тээшийн байршлыг тодорхойлж, хайж олох ажлыг Япон, Австрали улсын сансрын агентлагууд хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн судалгааны ажлын нийт өртөг зардал одоогоор 30 тэрбум иенд хүрчээ.

Одоо тээшийг Япон улсад авч ирэн лабораторид судалгаа шинжилгээ хийх ажил үргэлжлэх болно. Сансрын уудмыг судлах, дэлхийн гарал үүслийн шалтгаан ба насыг тогтооход энэхүү төсөл тун чухал үүрэг гүйцэтгэнэ гэж олон орны эрдэмтэн судлаачид найдлага тавьж байна.

Эх сурвалж:  Japantoday