ВИДЕО: Филиппинд дэгдсэн хүчтэй хар салхины улмаас 26 хүн амиа алдаж, аврах багийн нисдэг тэрэг осолджээ

ВИДЕО: Филиппинд дэгдсэн хүчтэй хар салхины улмаас 26 хүн амиа алдаж, аврах багийн нисдэг тэрэг осолджээ

Өчигдөр /2025.11.04/ Филиппины төв болон өмнөд нутгаар хүчтэй “Калмаэги” нэртэй хүчтэй хар салхи өнгөрч, тус улсад аймшигт сүйрэл авчирчээ. Шуурганы улмаас хамгийн багадаа 26 хүн амь үрэгдэж, арван хэдэн хүн шархадсан бол мянга мянган айл өрх орон гэргүй болсон байна. 

ВИДЕО: 

Цаг уурын байгууллагын мэдээлснээр, хар салхи Филиппиний Себу, Негрос, Лейте зэрэг төвийн арлуудаар дамжин өнгөрч, зарим хэсэгт хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалт үүсгэсэн байна. Себу мужийн Талисай хот болон түүний орчмоор автомашинууд усанд автаж, байшин барилга нурж, цахилгаан тасарчээ. 

Тэгвэл энэ үеэр аврах ажиллагаанд оролцож байсан Филиппиний Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг үерийн осолдож, багийн зургаан гишүүн бүгд амь үрэгджээ. Нисдэг тэрэг үерийн усанд тусгаарлагдсан иргэдэд хүнсний болон эмнэлгийн тусламж хүргэх үүрэгтэй байсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Үер, хүчтэй салхи, нурангийн улмаас олон хүн ор сураггүй болоод байгаа бөгөөд орон нутгийн албаныхны мэдээллээр нас барсан хүний тоо өсөж 66-д хүрсэн байж болзошгүй байна. Зарим бүс нутгийн иргэд дээвэр дээрээ хоргодож, гэр бүлийнхээ гишүүдтэй холбоо барьж чадахгүй байгаа талаар мэдээлжээ. Орон нутгийн удирдлагууд болон Филиппиний Онцгой байдлын үндэсний хороо нүүлгэн шилжүүлэх, түр орон сууц байгуулах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж байгаа аж. Улсын хэмжээнд 30 мянга гаруй хүн түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд хүнсний болон эмнэлгийн тусламжийг олон улсын байгууллагууд хүргэж эхэлжээ.

Эх сурвалж: BBC