С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат болгож, санхүүгийн тайланд нь гадны компаниар аудит хийлгэнэ

С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат болгож, санхүүгийн тайланд нь гадны компаниар аудит хийлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.11.05/ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт " "Эрдэнэс Тавантолгой" ХК бол 2010 оноос хойш нүүрсний экспорт, борлуулалтыг хийж байгаа. Үүнтэй холбоотой олон хардлага, сэрдлэг, хулгай яригддаг. Үүнийг шийдвэрлэх тухай Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гаргасан.

Улмаар сүүлийн 15 жилийн хугацаанд тухайн компанийн нүүрсний худалдах, худалдан авах гэрээнүүдийг ил болгох шийдвэр гаргалаа.

2022 онд нууцын зэрэглэлээс 10 гэрээг ил гаргаж байсан. Мөн одоогоос сарын өмнө Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж хэл ам дагуулсан офтек 40 гэрээг ил болгосон. Сүүлийн 15 жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК 586 нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 581 гэрээг ил болгох шийдвэр гаргасан. Ингэснээр тухайн компани цахим хуудастаа тус гэрээнүүдийг байршуулахаар болсон. Таван гэрээ үлдсэн. Яагаад үлдсэн бэ гэвэл ам нөхцөлтэй, олон улсын томоохон компаниудтай байгуулсан гэрээнүүд юм. Тухайлбал, Чалко, Чайна Энержи гэх мэт таван компанийн гэрээг нөгөө талын зөвшөөрлийг авч байж ил болгоно гэж гэрээнд заасан байгаа учир ил болгоогүй. Гэхдээ удахгүй ил болгоно гэж найдаж байна. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК тойрсон хардалт, сэрдэлт цэгцэрнэ. Мөн Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, тус компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниаар аудит хийлгэхээр боллоо. Дараа нь аудитын тайланг олон нийтэд ил болгоно. Энэ ташрамд сонирхуулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд 176 сая тонн нүүрсийг олборлож, 166 сая тонныг борлуулсан. 37 их наядын орлого олж, улсын төсөвт 10.8 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төлжээ. Компанийн ашигт ажиллагаанаас 2.2 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуульд заасны дагуу Монголын хөрөнгийн бирж дээр дуудлага худалдаагаар нүүрсийг арилждаг болсон. 2023 оноос хойш зохион байгуулсан. Хөрөнгийн биржээр дамжуулж 223 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж, хил нөхцлөөр 34 сая тонн нүүрсийгн арилжаж 3.4 тэрбум төгрөгийг олсон. Ам нөхцөлтэйгөөр нүүрсийг борлуулах нь хямд зарахад хүргэдэг" гэв. 

ВИДЕО: