СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тугалтай үхэр авахаар 15 сая төгрөг шилжүүлээд, залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тугалтай үхэр авахаар 15 сая төгрөг шилжүүлээд, залилуулжээ

Дорноговь аймагт нэг иргэн "Тугалтай үхэр зарна" гэх фейсбүүк зарын дагуу холбогдож 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ.

Энэ тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 29-ны өдөр бүртгэгдсэн байна. Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.

Иймд, мал, эд хөрөнгө худалдан авахдаа тухайн барааг биечлэн харалгүйгээр урьдчилгаа, мөнгө шилжүүлэхгүй байх. Танихгүй этгээдтэй бэлэн мөнгө болон банкны гүйлгээ хийхээс зайлсхийх Урьдчилгаа, зардал мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.