Вьетнамын төв хэсгээр энэ жил түүхэнд байгаагүйгээр орж буй усархаг аадрын улмаас үер болж, 40 хүн амь насаа алдсан байгалийн гамшигт үзэгдэл болоод байгаа билээ.
Тэгвэл тус бүс нутаг Монгол Улсын хэдэн иргэн байдаг, тэдгээр иргэдийн аюулгүй байдлын талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Вьетнам улсад манай улсын 80 гаруй иргэн амьдардаг. Тэдгээр иргэд байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн талаарх мэдээлэл Элчин сайдын яаманд ирээгүй. Гадаад харилцааны яамнаас Элчин сайдын яамнаас мэдээлэл авч ажиллаж байгаа" гэх мэдээллийг өглөө.