УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2020.10.29) Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
Уг хуулийн төсвийг энэ долоо хоногийн мягмар гараг /2020.10.27/ Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжээгүй юм.
Хэрвээ уг хууль батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа хангалттай мөнгө авах боломж бүрдүүлэх юм. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлал үр хүүхдүүдэд нь өвлөгдөх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлаж байгаа билээ.
Статистикаас харахад, нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэж төслийг санаачлагч Н.Учрал тайлбарласан байдаг.
ШУУД ҮЗЭХ: