Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
ВИДЕО:
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Өнөөдөр 40, 50 мянгатын байруудыг буулгаж, эхнээсээ 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй. Энэ хэсгийн барилгын өндөржилтийг НИТХ-аар батлуулах ажлыг яаралтай зохион байгуулна. Цаашдаа барилгын гадна фасадыг зөвхөн чулуу эсвэл металл фасадаар хийдэг болгож, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоно. Хөөсөн фасадыг бүрмөсөн зогсооно. Ингэснээр иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө" гэлээ.