Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг энэ сарын 27-нд нээнэ

Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг энэ сарын 27-нд нээнэ

Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Жапан таун хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. 

Тус авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны 06:00 цагаас хааж засварын ажил эхэлсэн байна. Улмаар энэ сарын 27-ны 23:00 цагт нээнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.