Дархан-Уул аймагт хар тамхины 22-28 насны зургаан бүлгийг илрүүлж баривчилжээ

Дархан-Уул аймагт хар тамхины 22-28 насны зургаан бүлгийг илрүүлж баривчилжээ

Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 18-22-ны хооронд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шөнийн цэнгээний газрууд, сэжигтэй этгээдүүдийн орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох зургаан бүлгийг илрүүлж, дөрвөн төрлийн синтетик бодис, мансуууруулах зорилгоор урвуулан ашигладаг эм, олсны ургамал зэргийг хураан авсан байна. Хэрэгт холбогдогч этгээдүүд 22-28 насных бөгөөд тэдгээрийн тав нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан аж.

Иймд иргэн та өөрийн үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ мансууруулах бодисын хэрэглэгч, донтогч болохоос нь өмнө сэргийлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.