Юүтүбэр Б.Мөнхцэлмэгийн аяллын бүх зардлыг "Нэткапитал" ивээн тэтгэхээр болжээ

Юүтүбэр Б.Мөнхцэлмэгийн аяллын бүх зардлыг "Нэткапитал" ивээн тэтгэхээр болжээ

Олон орноор аялж, өөрийн аяллын бичлэгүүдээр тухайн ард түмний амьдралыг харуулдаг аялагч, юүтүбэр Б.Мөнхцэлмэг дараагийн аялалдаа гарчээ. Тэрбээр, аялалдаа гарахаасаа өмнө өөрийн цахим хуудсандаа ивээн тэтгэгчтэй болсон талаараа мэдэгдэл гаргалаа. 

Б.Мөнхцэлмэг "Манайхан сайн сууцгааж байгаарай. Дэлхийг танин мэдэх урт хугацааны аян замдаа гарч байна. Бас ерөнхий ивээн тэтгэгчтэй болсон. Миний цаашдын бүх улсын зардлыг "Netcapital Financial Group"-ийн хамт олон ивээн тэтгэхээр урт хугацааны гэрээ үзэглэсэн. Би визүүдээ зохицуулаад яваад байвал тус групп ивээн тэтгээд байна гэсэн үг. Ододтой бүжиглэе шоу, Voice Mongolia зэрэг урлаг соёл, боловсролын дэлхийн контентуудын ерөнхий ивээн тэтгэгч "Netcapital Financial Group" аль ч улсын амьдрал дунд хамтдаа орохоор та бидэнтэй нэгдлээ" гэв.