Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа

Наймдугаар сарын 25-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Хялгант тосгон, Зүүнбүрэн суманд болон Төв аймгийн Лүн сумын орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна. Маргааш буюу наймдугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол, Лүн сум орчимд 35 см орчим тус, тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг холбогдох албанаас онцгойлон анхаарууллаа.