Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хандсүрэнг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хандсүрэнг томилжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Хандсүрэнг томилжээ.

Б.Хандсүрэн нь Анагаах ухааны магистр Монгол Улсын Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, Хүүхдийн сэргээн засахын эмч мэргэжилтэй. 2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль бакалавр, 2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Анагаах ухааны магистр, 2010 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль Сэргээн засахын эмч, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны их сургууль Хүүхдийн сэргээн засахын эмч, 2022 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн байна.

Харин 2010 -2015 онд Сэргээн засалтын үндэсний төвд Сэргээн засахын эмч, 2015-2019 онд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга, 2019-2025оны 01 сарын хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд Тасгийн эрхлэгч 2025 оны 02 дугаар сараас өдийг хүртэл Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлгийн Ерөнхий эмчээр тус тус ажиллаж байна. Мөн Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг нэгэн аж.