Хурд хэтрүүлсэн хэргээр шалгагдаж байсан Л.Гүндалайгийн жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянгаар торгожээ

Хурд хэтрүүлсэн хэргээр шалгагдаж байсан Л.Гүндалайгийн жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянгаар торгожээ

Иргэн Л.Гүндалайгийн орон нутгийн замд хурд хэтрүүлсэн үйлдлийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 146 км цагийн хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд түүний энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. 

ВИДЕО: 

Тэгвэл иргэн Л.Гүндалайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлсэн хэргийг шалгаж, дуусаад түүнд хариуцлага тооцсон байна. Тодотговол, Л.Гүндалайгийн замын хөдөлгөөнд оролцож байхдаа хурд хэтрүүлсэн хэмээн үзэж, жолоодох эрхийг нь 6 сараар хасаж, 50 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Эргэн сануулахад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ "нНгдүгээр эгнээнд явахаас өөр сонголт байхгүй байна. Тус автомашин гүйцэж түрүүлж байгаа автомашинд зам тавьж өгөх ёстой" гэсэн утгатай зүйлийг ярьдаг. Мөг тэрбээр "Цагдаагаас 144 хурдтай лайваа ав гэнээ. Би зориуд тавьсан юм. 80 тай явна гэж байхгүй шүү" гэсэн мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлж байсан юм.