Насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулж, биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулж, биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулж 2024 оны зургаадугаар сараас тус оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 4 этгээд нь цахим зарын дагуу холбогдсон иргэдэд насанд хүрээгүй охидыг хүргэж өгөх нэрийдлээр бусдыг дээрэмдэх, залилах, эд хөрөнгийг авахаар заналхийлэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаж тогтоон эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн болон бусад хууль бус үйлдлүүдэд яллагдагчаар татан, энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, дарамталж байгаа тул эцэг эх та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.