С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж байгаа. Өнгөрөгч долоо хоногт эрүүдэн шүүлт явуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа есөн хүний нэр тодорсон.
Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан /тэд эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/ нарын есөн хүнийг шалгаж байгаа юм.
Б.Хурц нарын хүмүүст холбогдох хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд яг одоо урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх гэж байна. Одоогоор шүүгдэг нарын өмгөөлөгчид бүрэн ирээгүй байгаа юм. Тус шүүх хуралд С.Зориг агснй гэргийг Булган хохирогчоор орж байгаа аж.
Энэ тухай мэдээллийг бид үргэлжүүлэн хүргэх болно.