Манай улсын "Moon dance" хамтлаг Стандарт бүжгийн төрлөөр ДАШТ-нд эх орноо төлөөлөн анх удаа оролцож хүрэл медаль хүртлээ. Энэ нь Ази тивээс стандартын төрөлд медаль хүртэж байгаа анхны тохиолдол юм.
Улмаар ирэх долоо хоногт /2025.12.13/ Австри улсад Латин бүжгийн ДАШТ болно. "Moon dance" хамтлаг Латины төрөлд 11 дахь жилдээ оролцох гэж байгаа бөгөөд сүүлийн гурван жил дараалан медаль хүртэж байгаа билээ.
ВИДЕО: