ЦУОШГ: Нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

ЦУОШГ: Нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

ЦУОШГ 10 хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээг гаргалаа. 2025.11.30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Тодруулбал, Увс аймгийн Малчин, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхайрхан, Цагаанчулуут, Булган аймгийн Рашаант, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Сант, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул,Түшиг, Дархан-Уул аймгийн Шарын голд 20см-ээс дээш цасан бүрхүүл тогтсон байна.