ЭХЭМҮТ-ийн нэрэмжит хандивын барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэлээ

ЭХЭМҮТ-ийн нэрэмжит хандивын барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэлээ

МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг өнөөдөр /2025.12.07/ Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Хандивын барилдааны орлогыг ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчлэхэд зориулах бөгөөд нэг азтай үзэгч шалгаруулж авто машин бэлэглэлээ.

Энэ удаагийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Тэргүүн богд" дэвжээний бөх улсын арслан Э.Батмагнай найм давж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир долоо даван үзүүрлэлээ.