Ховд аймаг, Манхан сум Баянгол багийн "Урт аралын-Үзүүр" гэдэг газар Хар-Ус нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг өчигдрийн /2025.12.07/ 10:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын “Prius-20” загварын суудлын автомашин суусан байсныг татан гаргажээ.