ЭЕШ дуусч, шалгалтын ОНОО, ЖАГСААЛТЫГ зарлалаа

ЭЕШ дуусч, шалгалтын ОНОО, ЖАГСААЛТЫГ зарлалаа

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өчигдөр /2019.06.20/ дуусч, өнөөдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулж дууслаа.

2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр 09:00 цагт Монгол хэл, 13:00 цагт Орос хэл, 16:30 цагт Нийгмийн тухай мэдлэг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж, анхны оноог шалгуулагчдад мэдээлжээ.

Хэрэв дүн онооны жагсаалтыг харах бол http://list.eec.mn/ холбоос дээр дарна уу!

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломжтой.

Анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ.

ЭЕШ-ЫН ШАЛГУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг маргаашнаас /2019.06.22/ эхлэн тараана. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.

  • Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авна
  • Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна
  • Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс батламж хуудсаа авна