CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээнд оролцож байгаа "The MongolZ" хэсгийн гурав дахь тоглолтоо "Astralis" багийн эсрэг хийж 2:0 харьцаагаар ялагдал хүлээсэн.
Тэгвэл “The MongolZ” баг “Wildcard” багтай өнөөдөр 18:00 цагаас тоглоно. Тус тоглолтод хожиж чадвал дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах юм. "The MongolZ" уг тэмцээний эхний тоглолтоо "BC.Game Esports" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр "EYEBALLERS" багийн эсрэг хийж мөн 2:0 харьцаатайгаар буулгаж авсан.