Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.07/ хуралдаж “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан”-г хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Прокурорын мөрдөнг шинээр байгуулах, үүнтэй холбоотой эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг хязгаарлагдмал хүрээнд байгуулж, хуулийн төслүүдийг бэлэн болгосон. Чуулган завсарлах үед орон нутагт томилолтоор ажиллахдаа прокурорын мөрдөнгийн асуудлыг хаврын чуулганд өргөн барина гэж хэлж байсан. Хуулийн төслүүдийг бэлэн болгосон, нэг зарчмын өөрчлөлт байгаа. Өмнөх хонгилын хаан болж байсан Дорлигжав гэж хүн прокурорын мөрдөнг бизнес дээрэмдэх хэрэгсэл болгож ашигласан. Дуртай хэргээ харьяаллын бус хэргүүдийг мөрдөн байцаах албанд татаж авч, хүмүүсийг хорьж цагддаг дээрэмддэг асуудал яригдаж байсан" хэмээлээ.