Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн өнгө төрхийг хууль бусаар ашиглан, оффшор дахь “David Gyor” нэртэй хуурамч хаягаар “Ice Fishing” гэх цахим тоглоомын зар сурталчилгааг түгээж буй тохиолдлууд ихэсжээ.
МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформын аливаа үйлдэлтэй холбоогүй бөгөөд энэхүү хуурамч зар сурталчилгаанд итгэж, хувийн мэдээллээ оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Иймд, сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх, хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.