Шинээр бүрдсэн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өчигдөр /2026.04.06/ анхны хуралдаанаа хийж, татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12.100 аж ахуйн нэгжийн дансыг нээх шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр нь түүний томилогдсоноос хойших бизнесийн салбарт чиглэсэн анхны бодит алхам болсон юм. Үүний үргэлжлэл болгож Ерөнхий сайд өнөөдөр төрд бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгжүүд төлбөрөө гурав хоногийн дотор авдаг шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг мэдэгдэв. Ингэснээр төр, хувийн хэвшлийн хооронд үүсдэг төлбөрийн удаашрал, санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой гэж үзэж байна.