Имарт нийгмийн хариуцлагын хүрээнд номын хандивт нэгдлээ

Имарт нийгмийн хариуцлагын хүрээнд номын хандивт нэгдлээ

Имарт нийгмийн хариуцлагын хүрээнд алслагдмал хөдөө орон нутгийн сумдын номын сангуудад өсвөр насныхан, оюутан залууст зориулан номын хандив өргөж, сайн үйлсийн аянд нэгдлээ.

“Номоор аялъя” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагаа нь Хойд бүсийн Хөвсгөл, Орхон, Булган аймгийн иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.  Тус аймаг, сумдын номын сангууд сүүлийн 10 жил номоо баяжуулаагүй, зорилтот хэрэгцээт номоор дутмагшсан тул хүүхэд, залуусын хэрэгцээнд нийцсэн бүтээлийг хүргэхээр нэгдэн ажилласан юм.  Номын хандивт залуу зохиолч Б.Цэлмэгийн  “Та бол суут ухаант суралцагч” номыг сонгон хандивласан бөгөөд тус ном нь өсвөр насныхан, оюутан залууст зориулсан, өөрийгөө танин мэдэх, суралцах хэв маягаа олох, зөв дадал төлөвшүүлэхэд туслах агуулгатай. Уг номоор дамжуулан цагийн менежмент, өөртөө итгэх итгэл, гадаад хэл сурах арга барил зэрэг чадварыг шат дараатай хөгжүүлэх боломжтой. Түүнчлэн 40 гаруй монгол болон гадаад сурагчдын бодит туршлага, түүхүүд багтсан нь уншигчдад урам зориг өгч, суралцах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Имарт цаашид нийгэмд чиглэсэн бодит үнэ цэн бүхий санаачилгуудыг тасралтгүй дэмжин ажилласаар байх болно.