УИХ-ын гишүүн Б.Энтуяаг АН-ын дарга асан С.Эрдэнийн эхнэр “Хэний мориор газар дөхсөнөө санаарай” хэмээн шүүмжлэв

УИХ-ын гишүүн Б.Энтуяаг АН-ын дарга асан С.Эрдэнийн эхнэр “Хэний мориор газар дөхсөнөө санаарай” хэмээн шүүмжлэв

“Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш улс төрийн намууд шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Улмаар намууд дээд, дунд, бага шатандаа бүтцийн шинэчлэл хийх үйл явц үргэлжилж байна.

Тодруулбал, МАН өнгөрсөн аравдугаар сард Их хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөө шинэчлэн баталсан. Мөн 2026 оны хоёрдугаар сарын 27-нд намын бага хурлаа хуралдуулж, дотоод зохион байгуулалт, дүрмээ хэлэлцсэн билээ. Харин АН Үндэсний бодлогын хорооны гишүүдийн сонгуулийг зарласан. Энэ мэт нам доторх сонгуулийн сунгаатай холбоотой дотоод "зодоон" энэ үеэр үргэлжилсээр байгаа юм. АН-ын дарга асан С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар УИХ-ын гишүүн Д.Энхтуяад хандаж хэлсэн үг нь олон нийтийн анхаарлыг татжээ.

Тэрбээр “Д.Энхтуяа гишүүнээ, хүний муу болж үйлийн мууг хийхээ болиоч. Хэний мориор газар дөхсөнөө санаарай. Өгсөхдөө муу үйлээр явсан бол буцаж ирэх зам чамд байхгүй” гэжээ. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа С.Эрдэнийн квотоор АН-ын жагсаалтад орсон байдаг. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын наймд бичигдэж, УИХ-ын гишүүн болж байсан юм.