Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Найрамдал” 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын төв зам дагуу хоёр суудлын автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 20:20 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиход иргэн О-ын эзэмшлийн “Vellfire” загварын суудлын автомашин, иргэн Т-ын эзэмшлийн “Prius” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байв. Уг ослын улмаас иргэн А /31 настай, эмэгтэй/-ын зүүн хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврах ажиллагаа явуулж эсэн мэнд гарган, аймгийн Яаралтай түргэн тусламжийн газрын эмч нарт хүлээлгэн өгсөн байна.