Монголын Үндэсний бөхийн холбооноос сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуврал барилдааныг тогтмол зохион байгуулдаг билээ.
Тэгвэл сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өнөөдөр /2026.03.13/ Монгол бөхийн өргөөнд зохион байгууллагдана. Энэ оны хоёрдугаар сарын 11-нд болсон сумын цолтой бөхчүүдийн барилдаанд Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Амарсайханы Тодмагнай 10 даван түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Батбаярын Золбаяр үзүүрлэж байсан билээ.