Цагдаагийн байгууллагаас 2025 оны аравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэснийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.
Байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон байна.