Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой хэд хэдэн ноцтой агуулгыг хөндсөн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийсээр байна.
Энэ удаа тэрбээр "Хулгайчууд айж сандарч байна. Юу ч хийхээс буцахгүй байна. Сүнсээ худалдчихсан мөнгөнд.УИХ бол хулгайч нарын орогнодог газар биш. Л.Оюун-Эрдэнэ "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхартай холбоотой дээрэм хийсэн. Дээрмээ хийхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ. Намайг зөвхөн Д.Амарбаясгаланг онилж Бортээг ярихын тулд нүүрсний сонсгол хийсэн гэж байна. Гэтэл тус хүн нүүрсний сонсгол хийх чадвартай хүн манай намд чамаас өөр хүн байхгүй гэж хэлж байсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь асар том хулгай илчлэгдэж, орох байх газаргүй болсон тул адилхан авлигач гэх байдал руу намайг оруулж, олон нийтийн толгойг эргүүлж байна. Монголын түүхэнд хамгийн их хохирол учруулсан 10 тэрбум ам.долларын Харбины хэлцлийг Л.Оюун-Эрдэнэ байгуулсан” гэлээ.