МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар МУГТ Э.Бадар-Ууган улиран томилогдлоо

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар МУГТ Э.Бадар-Ууган улиран томилогдлоо

МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх гишүүдийг чуулганаар тодруулах байсан бөгөөд дэд ерөнхийлөгчид тав, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн юм.

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган өнөөдөр болж, оролцвол зохих 171 гишүүнээс 153 нь оролцож, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.

МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо. Харин тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдов. Чуулганы Гүйцэтгэх зөвлөлд 14 нэр дэвшигч өрсөлдөж, Г.Ерөөлбат, Я.Содбаатар, Д.Болормаа, Л.Мягмаржав, Ц.Сандуй, Д.Энхтөр, П.Буяндэлгэр нар тус тус сонгогдлоо.