Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казахстанаас шилжүүлэн авчирчээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан хоёр этгээдийг Казахстанаас шилжүүлэн авчирчээ

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан М, Ц нарыг Казахстан улсаас шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны 10-ний /2026.03.10/ өдөр гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Яллагдагч нь М урьд өмнө удаа дараа ял шийтгэл хүлээж байсан, 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан. Харин яллагдагч Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгуулж байхдаа гадаад улсад оргон зайлсан байна. Улмаар тэдний интерполоор эрэн сурвалжилж, Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполтой хамтран явуулсан тусгай ажиллагаагаар байршлыг тогтоон, баривчилсан байна. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө