Бэм Адебаёо нэг тоглолтод 83 оноо авч, Коби Брайантын амжилтыг шинэчлэн тогтоолоо

Бэм Адебаёо нэг тоглолтод 83 оноо авч, Коби Брайантын амжилтыг шинэчлэн тогтоолоо

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг “НБА”-ийн “Миами Хит” өнөөдөр “Вашигтон Визардс” аштай тоглосон.

Энэхүү тоглолтод “Миами Хит” багийн төвийн тоглогч Бэм Адебаёо 83 оноо авч бүх цагийн түүхэнд нэг тоглолтод авсан оноогоор Коби Брайантын 81 оноог эвдэж хоёрт бичигдэж эхэллээ. Нэг тоглолтод хамгийн өндөр оноог Уилт Чемберлэн 100 оноо авсан амжилтаар тэргүүлдэг

Бэм Адебаёо энэ улиралд 18.9 оноо, 9.8 самбар, 2.9 ашигтай дамжуулалт дунджилж байгаа бөгөөд тэрээр энэ улиралын хамгийн өндөр оноо авсан тоглолт нь 32 оноо байсан юм.

Тэрээр тус тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр “Кобигийн амжилтыг эвдсэндээ баяртай байна. Хэрвээ тэр амьд байсан бол тэр надад "Дахиад хий" гэж хэлэх байсан байх” гэв.