ИЗНН-ынхан өнөөдөр хоёр газар хуралдаж байна. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй баярын хурлаа хийж буй бол дэд дарга С.Батбаатар тэргүүтэй гишүүд нь өөр байршилд Онц их хурлаа хийж байна.
Онц их хуралд анхан болон дунд шатны төлөөлөгчид хуралдаж, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намын дүрмээ батлахаар төлөвлөжээ. Улмаар баталсан дүрмээ Улсын дээд шүүхэд хүргүүлэх юм. Учир нь тус намын дүрэм өмнө нь дөрвөн удаа Улсын дээд шүүхээс буцаагдсан байна. Угтаа бол 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө улс төрийн бүх нам Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, намын дүрмээ батлуулсан байх ёстой ч одоог хүртэл дүрмээ батлуулж чадаагүй тул намын даргыг нийт гишүүдийн саналаар “хөөсөн” байна. Тус намын онц их хурал үргэлжилж байгаа бөгөөд дараагийн намын даргаа сонгох аж. Энэ талаар эргэн мэдээлэх болно.