Долоон улсаас "зөвшөөрөл" авсан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 120 орчим иргэн Монголдоо ирэхээр хүсэлт гаргажээ

Долоон улсаас "зөвшөөрөл" авсан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 120 орчим иргэн Монголдоо ирэхээр хүсэлт гаргажээ

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутагт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байгаа.

Мөн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа юм. 

Тэгвэл энэ дагуу дээрх бүс нутагт байгаа Монгол Улсын 120 орчим иргэн тус нислэгээр Монголдоо ирнэ гэдгээ мэдэгдэж, хүсэлт гаргаад байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин 15:00 цагийн байдлаар тэдний 45 иргэн нь нислэгийн суудлаа баталгаажуулаад байгаа аж. Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхийн тул манай улс долоон улсаас агаарын замын буюу нислэг үйлдэх зөвшөөрлийг авсан байна.